top of page

Таны мэдлэгт

601d70ebc2c97.jpeg
audiences-attention-1000x600.png

Он гарсаар гал түймрийн улмаас 456 сая төгрөгийн хохирол учирчээ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт он гарсаар аймгийн хэмжээнд нийт 16 удаагийн объектын гал түймрийн дуудлага иржээ.
Гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох үзлэг шалгалтын дүнгээс харахад, цахилгааны галын аюулгүй байдал болон авто машины техникийн бэлэн байдлыг хангаагүйгээс дээрх гал түймэр гарсан байна. Цахилгааны хэт ачаалал, гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл, бүрэн бүтэн байдал нь алдагдсан, шалбарсан цахилгааны шугамын утаснаас шалтгаалан гарсан галын дуудлага сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Энэ нь иргэдийн хайхрамжгүй, хэнэггүй байдлаас буюу мэддэг хэрнээ асуудлыг дор бүр нь шийдвэрлэдэггүйгээс галын аюул гарч байна гэдгийг хяналтын албаны байцаагч онцолж байв. Дээрх гал түймрийн шалтгаан нөхцөлийг нарийвчлан тодруулбал цахилгааны хэт ачаалал, угсралтын буруугаас дөрөв, үнс нурмаас нэг, бамбар, паялникаас нэг, машин техникийн ашиглалтын буруугаас нэг, пийшин зуух яндангийн цонолтоос долоо,  гадны нөлөөнөөс хоёр удаа гал түймэр гарчээ. Энэхүү гал түймрийн улмаас иргэн аж, ахуйн нэгж байгууллагад нийт 456 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Галын хорнд анхаарах зүйлс

Даралтат савны хадгалалтын хагацаа үйлдвэрлэсэнээс хойш 10 жил байна.
Сар бүр дотоод үзлэг шалгалт хийж, шалгах хуудас хөтлөнө.
Жил бүр нийлүүлэгч байгууллагаар баталгаажилт хийлгэх шаардлагатай.
Зөвхөн гал унтраах зорилгоор ашиглана
Худалдан авагч бие даан бүтээгдхүүний зөв хэрэглээг хариуцна.

best-quality-gurantee-red-seal-260nw-1905566950.jpeg

Баталгаат засвар гэдэгт дараахыг ойлгоно:

Галын хорны лац ломбо тасраагүй, хүчтэй сэгсэрэх, механик гэмтэл учруулах, хүчтэй цохих, зориулалтын бусаар ашиглах гэх мэт гэмтэл учруулаагүй, лац ломбо бүрэн байх шаардлагатай,
/монометрийн заалт хэвийн ажиллах бүс ногоон өнгө/ баталгаат хугацааны үед даралт унасан тохиолдолд үнэ төлбөргүй солих буюу хэвийн ажиллагаанд оруулах, цэнэг алдсан тохиолдолд цэнэглэж өгөх/
Баталгаат засварын нөхцөл: Барааг хадгалалтын горимын дагуу хадгалж, тээвэрлэсэн байх

bottom of page